МОНГОЛ ЦЭРГИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жилийн ойн баяр тохиож буй. Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэж ирсэн үе үеийн халуун эх орончдын үргэлжлэл болж, эх орноо батлан хамгаалах хариуцлагатай бөгөөд хүндтэй үйл хэргийг үргэлжлүүлж буй цэрэг эрс, айл гэрийн ноён нуруу болж яваа эр хүн танд баярын мэнд хүргэе.
Хулан тахийн унагийг гартаа оруулан номхоруулж
Хол ойрын хүмүүст гайхагдан магтагдаж үзээгүй ч
Арван алдын ургыг агтны толгойд углаж
Аавын цагаан буяныг эдэлж явсан удаатай та эр хүн
Эрээн асарын өмнө зодог шуудаг өмсөж
Эртэй бяртай бөхчүүдтэй хүч үзэн яваагүй ч
Өнгө нэхий дэлнийхээ дал мөрийг буулгаж
Үе тэнгийн нөхөдтэй барилдаж явсан удаатай та эр хүн
Эрхий мэргэний нумыг яадал мэдэн татаж
Эгнүүлж тавьсан байг бут ниргэж үзээгүй ч
Гучин хоёр хасааны голын хоёр домбон дээр
Гурвалжин цагаансумаар гурав оносон удаатай та эр хүн

