НОМЫН САНГИЙН ОРЧИН ҮЕИЙН ЧИГ ХАНДЛАГА

Номын санчдын мэдлэг чадварыг тасралтгүй дээшлүүлж номын сангийн үйлчилгээг өргөжүүлэх зорилгоор Аймаг, сум, сургуулийн номын санч нарын сургалтыг “НОМЫН САНГИЙН ОРЧИН ҮЕИЙН ЧИГ ХАНДЛАГА” сэдвээр Нийтийн номын сан, Соёлын төв, ЕБС, МСҮТ-ийн номын санч нарын дунд зохион байгуулж, сургалтад нийт 62 номын санч 93, 3% хамрагдсан. Сургалтаар Төв аймгийн засаг даргын орлогч Ц. Буманбуян, Соёл, урлагийн газрын дарга Б. Тунгалаг, Монгол Улсын Үндэсний номын сангийн мэргэжилтэн Д. Энхтунгалаг, Б. Цогжаргал, ДЗМОУБ-ын ТОНХХ менежер Баярсайхан, Номын сангийн захирал Б. Зоригтбаатар нар Соёл, урлагийн газрын танилцуулага, Цахим орчин дахь номзүйн үйлчилгээ, Номын сангийн орчины нөхцөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлага, Орчин үеийн номын сангийн чиг хандлага, Ажилдаа шилдэг байхад шаардлагатай чанар зэрэг сэдвээр мэдээ мэдээлэл хийсэн.

You may also like...