“Ном түгээе” төсөл

Аймгийн ЗДТГазрын Нийгмийн Бодлогын Хэлтэс, “Ном түгээе” төсөлтэй хамтран Аймгийн сумдын Соёлын төвийн номын санч, төвийн МСҮТөв, ЕБС-ийн номын санч нарт чиглэл өгөх сургалт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Сургалтаар НБХ-ийн дарга Д. Мөнхцэцэг, НБХ-ийн ахлах мэргэжилтэн Хажидмаа, Соёл Урлагийн Газрын дарга Б. Тунгалаг, Төслийн удирдагч Г. Баярмагнай, О. Энхзул нар мэдээлэл хийлээ. Тус сургалтаар: “Ном түгээе” төслийн тухай танилцуулга, Аймгийн Соёл Урлагийн Газрын мэдээлэл, номын сангийн үйл ажиллагааг сайжруулах, уншигчдын оролцоог идэвхжүүлэх талаар сургалт хэлэлцүүлэг зохион байгуулсан.Мөн “Ном түгээе” төслөөс сумдын номын санчдад номын хандив өргөсөн.

You may also like...