“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд:

Нийтийн номын сангийн албан хаагчид нь 11 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсын Үндэсний номын сан, Монгол Улсын Их Сургуулийн номын сангийн үйл ажиллагаатай тус тус танилцлаа.

Уг үйл ажиллагаанд:

⭐️МУИС-ийн номын сангийн арга зүйч н.Мөнхзул “Номын сангийн уншлагын танхимууд, фонд баяжилт болон арга зүйн зөвлөгөө”-г хүргэж ажиллалаа.

⭐️ МУҮНСангийн арга зүйч В.Түвшинтогтох “Үндэсний тогтмол хэвлэлийн лавлагаа мэдээллийн сан”, ном зүйч Г.Баяртуяа “Үндэсний цахим ном зүйн мэдээллийн сангийн ач холбогдол”, “Номын сангийн орон нутаг судлалын ажил” сэдвээр мэдээлэл өгч, сургалт явуулан Мэдээлэл, арга зүй, эрдэм шинжилгээний хэлтсийн дарга Т.Хайдав цахим номын сан, номын сангийн нэгдсэн системийн асуудлаар санал солилцож, чөлөөт ярилцлага хийлээ


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн