“Соёлын бүтээлч сар” аян хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, бүх нийтийг соён гэгээрүүлэх, Ардын уламжлалт тоглоом наадгай Монгол өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулж сургах, өвлүүлэх зорилгоор “МОНГОЛ БАХАРХАЛ” тэмцээн нь Зуунмод сумын 6 багийн нийт 96 ахмадуудын дунд амжилттай зохион байгуулагдлаа.

⭐️Үйл ажиллагаанд:

н.Сандаг багштай “Хөх эгшиглэн” морин хуурийн хамтлаг, ХЦБС-ийн Д.Оюунтуяа багштай 1в ангийн сурагч Б.Сондор, Монгени 5-р сургуулийн н.Мөнхбаяр багштай 7а ангийн сурагч Х.Сувд-Эрдэнэ, “Монгол омогшил” бүжгийн хамтлаг нар мэндчилгээ дэвшүүллээ. 👩‍🎤🎀🎉

⭐️Уг тэмцээнд:

🥇1-р байранд Баруун Зуунмод 6-р багийн “Жаргалан” баг

🥈2-р байранд Зүүндэлгэр 4-р багийн “Хадаг” баг

🥉3-р байранд Номт 1-р багийн “Номт” багууд тус тус шалгарлаа.

✅“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Их зохиолч Д.Нацагдорж болон төв аймгаас төрөн гарсан ардын 5 уран зохиолчдын бүтээлээр гаргасан номын үзэсгэлэн, 📚📚📚

✅“Монгол өв соёлоо эрхэмлэн дээдлэе” номын болон оньсон тоглоом наадгайн үзэсгэлэнг нийт хүрэлцэн ирсэн ахмадууддаа танилцууллаа.

You may also like...