Төв аймгийн түүхт 100 жилийн ой, Номын баяр-2023, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдөрт зориулан зохион байгуулсан хөгжөөнт танин мэдэхүйн “АХА” тэмцээнд Нийтийн номын сангийн уншлагын танхимд ирсэн ЕБС-ийн 6-11р ангийн 30-аад сурагч /эр-16, эм-14/ идэвхтэй хамрагдлаа. Тэмцээний үйл ажиллагааг Аймгийн Засаг даргын ажлын алба, Д.Нацагдоржийн нэрэмжит Нийтийн номын сан, ТВ-9 телевиз хамтран зохион байгуулж Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар тэмцээнд оролцогчдод баяр хүргэж, шалгарсан хүүхдүүдэд Төв аймгаас төрөн гарсан Ардын уран зохиолчдын номын дээжээс мялаалга өргөлөө

You may also like...