ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛ, НОМЫН ӨДРҮҮД

“ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛ, НОМЫН ӨДРҮҮД” 31 дэх удаагийн номын баярыг Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын ивээл дор “ИЛҮҮ ИХ УНШЪЯ” уриатайгаар улсын хэмжээнд 05 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд манай аймаг Зуунмод сумын “Мөнх-Алдар”-ын талбайд 05 дугаар сарын 20-ны өдрийн 11:00-16:30 цагт зохион байгуулж, иргэд, хүүхэд багачууд маань идэвхтэй оролцлоо. Арга хэмжээг хамтран зохион байгуулсан нийт Соёл, урлагийн байгууллагууддаа Талархал дэвшүүлье.📚📖 Илүү их уншъя!

You may also like...