ИХ ЗОХИОЛЧ ДАШДОРЖИЙН НАЦАГДОРЖИЙН УРАН БҮТЭЭЛ “МИНИЙ НУТАГ” ШҮЛГИЙН УРАН УНШЛАГЫН ОНЛАЙН УРАЛДААН

Зорилго: Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийн дагуу “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”, Утга зохиолын 7 хоног, Их зохиолч Д.Нацагдоржийн 120 жилийн ойг угтан түүний намтар, уран бүтээлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх мөн номын сангийн уншигчдын холбоог бэхжүүлэхэд оршино.
Оролцогчдод тавигдах шаардлага:
Оролцогчид өөрийгөө танилцуулан
Оролцогчид өгөгдсөн шүлгийг 5аас дээш бадаг цээжлэх, яруу тод унших,
Аймаг сумдын ЕБС-ийн 6-9р ангийн сурагчид оролцоно
Тухайн бичлэг нь 3 минутаас хэтрэхгүй дуу, дүрсний чанартай байх
Шагнал урамшуулал:
1-р байр Өргөмжлөл, Дурсгалын зүйл
2-р байр Өргөмжлөл, Дурсгалын зүйл
3-р байр Өргөмжлөл, Дурсгалын зүйл