2024 оны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн цагаан сарын баярыг тохиолдуулан “Монгол уламжлалт өв соёл” арга хэмжээний хүрээнд:
-Монгол бахархал
-Монгол үндэсний дээл
-Морин хуур хөгжмийн талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Мөн өнөөдрийн арга хэмжээнд хүүхэд, багачууд хүрэлцэн ирж морь уралдуулах, алга мэлхий өрөх, шагай шүүрэх зэрэг өв уламжлалт тоглоом наадгайгаар тоглон номын үзэсгэлэнтэй танилцан, Цагаан сарын ёс заншлаас мэдэж авлаа.
ТА БҮХЭН САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ