34 ДЭХ УДААГИЙН “НОМЫН БАЯР-2023” АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ 2023.09.15-НЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

✅✅✅ ХЦДС-ийн номын санч Д.Бадамсүрэнтэй хамтран 6,7,8-р ангийн нийт 300-аад сурагчдыг хамрууллаа. Уг үйл ажиллагаанд:

Сандаг багштай “Хөх эгшиглэн” морин хуурийн хамтлаг, ХЦБС-ийн Оюунтуяа багштай 1в ангийн сурагч Б.Сондор нар мэндчилгээ дэвшүүллээ.🎉

Ундрахнаран багштай 6е анги, Солонго багштай 6ё, Энхмандах багштай 7д анги, Эрдэнэтуяа багштай 7в анги, Болорчимэг багштай 7г анги, Эрдэнэцэцэг багштай 8г ангийн хамт олон Номын баярын нээлтийн үйл ажиллагаанд оролцож Шинэ ном болон хүүхдүүдийн хийсэн бүтээлийн үзэсгэлэнтэй танилцаж, Хөгжөөнт танин мэдэхүй АХА тэмцээн, Кино өдөр арга хэмжээнд идэвхтэй оролцлоо.✅✅✅

🎀АХА тэмцээнд 7д ангиас🥇1-р байранд А.Дөлгөөн

🥈2-р байранд Ө.Жаргалбаяр

7г ангиас 🥇1-р байранд М.Оюунбилэг

🥈2-р байранд н.Тэргэлсаран нар шалгарч Өргөмжлөл, Дурсгалын зүйл гардууллаа.

Хүүхдүүдийнхээ цаашдын сурлага хөдөлмөрт өндөр амжилт хүсье👏👏👏

“Номын баяр”-ын арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн номын санчид болон анги удирдсан багш нартаа ажлын өндөр амжилтыг хүсье. 👏🎉

You may also like...