34 ДЭХ УДААГИЙН “НОМЫН БАЯР-2023” АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ 2023.09.15-НЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

✅✅✅ ХЦАС-ийн номын санч Тунсагтай хамтран 10-р ангийн нийт 190-ээд сурагчдыг хамарсан “Өртөөчилсөн аялал”-г зохион байгууллаа. Уг үйл ажиллагаанд:

Жаргалмаа багштай 10е анги, Мөнхжаргал багштай 10ё, Энхцэцэг багштай 10ж анги, Жаргалдулам багштай 10з ангийн хамт олон Номын баярын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, Нийтийн номын сангийн танхимууд, Шинэ ном болон хүүхдүүдийн хийсэн бүтээлийн үзэсгэлэнтэй танилцаж, “20 номын хожил” арга хэмжээнд идэвхтэй оролцлоо.✅✅✅

🎀20 номын хожил тэмцээнд 10з ангийн хамт олон идэвхтэй оролцож ангийн номын сангийн баяжилтандаа 3 ном хожлоо. Нийт оролцсон анги хамт олонд Талархал хадгалууллаа.

Хүүхдүүдийнхээ цаашдын сурлага хөдөлмөрт өндөр амжилт хүсье👏👏👏

“Номын баяр”-ын арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн номын санчид болон анги удирдсан багш нартаа ажлын өндөр амжилтыг хүсье. 👏🎉

You may also like...