“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд, Орчин үеийн утга зохиолыг үндэслэгч Төв аймгийн уугуул Д.Нацагдоржийн мэндэлсний 117 жилийн ойг угтаж албан байгууллага, иргэд хүүхэд өсвөр үеийнхнийг номтой нөхөрлүүлэх, зохиолчдын уран бүтээлийг уншигчдад сурталчлах, эх хэлний зөв хэрэглээг хэвшүүлэх, хэл яриаг хөгжүүлэх, зохиолын баатрын дүрд хувиран жүжиглэх, сайн мууг ялган хүүхэд багачуудад үлгэр дуурайлал болгох, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “ЗОХИОЛ АМИЛСАН НЬ” дүрийн тоглолтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. 2024-01-25 by admin · Published 2024-01-25
Номын сангийн боловсролын хөтөлбөрийн хүрээнд Монгени 5-р сургуулийн х.Энхтуяа багштай 4в ангийн сурагчид Нийтийн номын сангийн “Хүүхдийн уншлагын танхим”-ын дэргэдэх “ЁС ЗАНШЛЫН ТАНХИМ”-д монгол уламжлалт тоглоом наадгайн нэг болох шаагайн наадгайгаар бөгцөг няслах, шагай шүүрэх, долоодой тоглоомоор төрөлт бүрийн амьтны дүрс эвлүүлэн тоглож, наадлаа. 2024-05-09 by admin · Published 2024-05-09