“ХҮҮХЭД БҮР УНШИГЧ” уриан дор “Номын баяр-2023” арга хэмжээний хүрээнд 2023.05.19-ны өдөр “Зохиолч уншигчдын уулзалт”-ыг зохион байгууллаа. Уулзалтын зочдоор Зохиолч Бямбажавын Баярхүү, Зохиолч-Яруу найрагч, Зохиолчдын эвлэлийн гишүүн Хишигнямын Дуламсүрэн нар оролцлоо.
Уулзалтанд ном эрдмийг шимтэн уншдаг номын садангууд иргэд-хүүхэд залуучууд хүрэлцэн ирж уран бүтээлийг нь шимтэн сонсож, залуус дүү нартаа зориулсан сургамж, хүсэл сонирхлыг нь төрүүлсэн халуун дотно яриа өрнүүлж зохиолчид шүлэг яруу найргаасаа толилууллаа....

