Category: Мэдээ
Номын сангийн боловсролын хөтөлбөрийн хүрээнд Зуунмод сумын Монгени 5-р сургуулийн Г.Ганцэцэг багштай 3в, П.Цэрэнпагма багштай 3б ангийн сурагчид Нийтийн номын сангийн үйл ажиллагаа Хүүхдийн номын үзэсгэлэнтэй танилцлаа.
Мөн хүүхдийн уншлагын танхимд 20 минутын уншлага хийж, “Ном уншихын ач тус” Яагаад ном унших ёстой талаарх сургалт, хэлэлцүүлэгийг зохион байгууллаа. ТА БҮХЭНД СУРЛАГЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ
“ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛЫН ЖИЛ”-ийн хүрээнд насанд хүрэгчид, ЕБС , Политехникийн коллежийн сурагчдын дунд алтан үсэг тэмцээн, номын хэлэлцүүлэг, номтой зочин зөөврийн үйлчилгээг хүргэлээ. Алтан үсэг тэмцээнд:
Политехникийн коллежийн сурагчдын дунд 1-р байр Гагнуурчин 2-р ангийн сурагч С.Мөнх-Очир 2-р байр Цахилгааны 2-р ангийн сурагч О.Отгонтөгс 3-р байр ЦТТҮА 2-р ангийн сурагч У.Энхжин нар шалгарлаа. Мөн нийтийн номын сангаар үйлчлүүлж буй сурагчдын...

