Мэдээ мэдээлэл

Сэргэлэн суманд зохион байгуулагдсан “Соёлын сэргэлт”-2023 арга хэмжээнд оролцлоо.Аяны хүрээнд 📖”Шинэ номын худалдаа”,📖”Зөөврийн номын үйлчилгээ”,🗞”Бүтээлийн үзэсгэлэн”,💈”Чихэртэй уншлага”зэрэг үйлчилгээг нийт 38 хүүхэд , 45 иргэнд хүрч үйлчилсэн ба байгууллагын танилцуулгыг иргэдэд тараалаа.

Төв аймгийн 100 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан Солонгос улсын Пёнтэк хотын Бэдари номын сан, Япон улсын Тоттори мужийн номын сангийн төлөөлөгчид номын сангийн үйл ажиллагаа болоод ойн баяр наадмыг тохиолдуулан гаргасан номын үзэсгэлэн, картын үзэсгэлэнтэй танилцан цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх талаар санал бодлоо солилцлоо

Үндэсний стандартыг батлах, бүртгэх түүний албан ёсны эхийг хадгалах, олон нийтэд мэдээллэх түгээх чин үүргийнхээ хүрээнд стандарт, техникийн зохицуулалтын талаарх олон нийтийн мэдлэг, нэмэгдүүлэх хэрэгжилтийг бүх салбарт хангуулах зорилгоор “ЮМАНД ХЭМЖЭЭ БИЙ” үндэсний хэмжээний нөлөөллийн аянд Нийтийн номын сангийн хамт олон нэгдэж байна

Төв аймгийн түүхт 100 жилийн ойг угтан “Бүх нийтийн их цэвэрлэгээ” хийх төлөвлөгөөний хүрээнд Эхний удаагийн нийтийн их цэвэрлэгээг 2023 оны 06-р сарын 13-ны өдрийн 14 цагт тогтоосон байршлын дагуу “4-н замын уулзвараас эхлэн 5-р сургууль хүртэлх замын 2 талаар” их цэвэрлэгээг нийтийн номын сангийн хамт олон хийж гүйцэтгэлээ.

Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг угтан байгууллагын гаднах өнгө үзэмжийг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор гадна талбайн зүлэгжүүлэлт, 100ш мандалын цэцгийг үрслүүлэн суулгаж, хашааг будаж өнгө үзэмжээ сайжрууллаа

2023 оны 04 сарын 14-ны өдөр Зэвсэгт хүчний 016-р нэгтгэлтэй хамтын ажиллагаа өрнүүллээ.

Төв аймаг байгууллагдсаны түүхт 100-н жил, Зэвсэгт хүчний 016-р нэгтгэлийн 100 жилийн ойг угтан 10*10 хөтөлбөр, Номын сангийн Боловсролын хөтөлбөрийн хүрээнд “Ном уншихын ач тус” сэдэвт сургалт мэдээлэл, “100 номын хожил” хөгжөөнт тэмцээн, “Зөөврийн...