Мэдээ мэдээлэл

Танхимаар үйлчлүүлж буй хүүхэд багачууд багаар ажиллаж, монголын нууц товчоог уншиж, харилцан ярилцаж, санал бодлоо хуваалцлаа.

Мөн сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, багаар ажиллах ая тухтай орчинг бүрдүүлэн ажиллаж байна. ХҮҮХДҮҮДДЭЭ СУРЛАГА СПОРТЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ.

“ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛ, НОМЫН ӨДРҮҮД-2024″ АРГА ХЭМЖЭЭ ᠌᠌НИЙТИЙН НОМЫН САНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Монгол Улсын ерөнхийлөгчийн 2012 оны 158-р зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор “ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛ, НОМЫН БАЯРЫН ӨДРИЙГ” уламжлалт зан заншлаа хөгжүүлж, ард иргэд хүүхэд залуусын ном эрдэмд гэгээрэн нөхөрлөх хандлагыг улам бүр дэмжих иргэд уншигч, хүүхэд...

“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2024” номын баярын арга хэмжээний хүрээнд Архуст сумын ЕБС-ийн 1-9р ангийн төлөөлөл хүүхэд багачууд нийтийн номын сангийн үйл ажиллагаатай танилцлаа.

ТА БҮХЭНДЭЭ ЦААШДЫН СУРЛАГА, АЖИЛ ХӨДӨЛМӨРИЙН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ

“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2024” номын баярын арга хэмжээний хүрээнд нийтийн номын сангаас дараах ажлуудыг зохион байгуулж 85 хүүхэд багачууд хамрагдлаа.

Уг арга хэмжээний хүрээнд: “Дэлхийн хүүхдийн шилдэг зохиолууд” номын үзэсгэлэн “Өртөөчилсөн аялал” “Монгол уламжлалт тоглоом наадгайн” үзэсгэлэн “Аха” танин мэдэхүйн тэмцээн зохион байгууллаа. ХАМТРАН АЖИЛЛАСАН Монгени 5-р сургуулийн Ганцэцэг багштай 4в анги Монгени 5-р...

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлиг”, “Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль” “Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 44 дүгээр тэмдэглэлээр 2024 оныг “Үндэсний бичиг, соёлын жил болгон зарласны дагуу “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2024” намрын үйл ажиллагааг “ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛОО ЭРХЭМЛЭН ДЭЭДЭЛЬЕ” уриатайгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байна.

Тус тэмдэглэлт өдрийг угтан Нийтийн номын сангаас: “Өртөөчилсөн аялал” “Алтан үсэг” тэмцээн зохион байгууллаа. ХАМТРАН АЖИЛЛАСАН Спортын төрөлжсөн сургалттай ЕБС-ийн х.Оюун-Эрдэнэ багштай 9а Спортын төрөлжсөн сургалттай ЕБС-ийн х.Булгантамир багштай 10б ангийн хамт олонд баярлалаа...