НҮҮДЭЛЧИН ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ – ТӨВ АЙМАГ

Төв аймаг нь суурин газар, төв зах зээлээ бараадан нүүдэллэн ирж суурьшсан олон угсаатны бүлгүүдийн өв соёл холилдон оршиж соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, илэрхийллээрээ баялаг болсон. Аман уламжлалаар морь, бөхийн цол түлхүү өвлөгдсөн. Төв аймгийн нутаг дэвсгэрт монгол уртын дууны Баянбараат аялгууны цөм хэсэг нь, харин боржигин уртын дууны тархалтын баруун хойд хэсэгт хамрагддаг юм.Аймгийн хэмжээнд нийт 585 өвлөн уламжлагч бүртгэлтэйгээс 525 нь Соёлын биет бус өвийн Төлөөллийн үндэсний бүртгэлд, 60 нь Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн бүртгэлд бүртгэлтэй байна.

You may also like...