Төв аймгийн Нийтийн номын сангийн түүхт 80 жилийн ойг тохиолдуулан “УХААРЛААС УРГАСАН БОДОЛ” яруу найргийн уралдаан нь 2 үе шаттай зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээнд хүндэт зочноор Төв аймгийн Угтаалцайдам сумын уугуул Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт, хүүхдийн зохиолч Оюунбадамын Сундуй, Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт, Яруу найрагч, хүүхдийн зохиолч Чулуунбилэгийн Алтанхуяг нар шүүгчээр оролцлоо.
Арга хэмжээний 1-р шатанд 18 сумын 67 шүлэг, яруу найраг сонирхдог хүүхдүүд оролцож 2-р шатанд 20 хүүхэд шалгарснаас:
1-р байр Жаргалант сумын 12а ангийн сурагч Б.Дагвадорж
2-р байр Угтаалцайдам сумын Б.Буяндэлгэр
3-р байр ХЦАС-ийн 11д ангийн сурагч н.Дэлгэрбаяр
Тусгай байранд ХЦДС-ийн Т.Эгшиглэн
Номын сангийн нэрэмжит шагналаар Бүрэн сумын 9б ангийн сурагч Б.Найдан нар тус тус шалгарлаа.
Мөн зохиолчийн шагналаар
Жаргалант сумын 12а ангийн сурагч н.Амгалан
ХЦДС-ийн 9е ангийн сурагч н.Доржсүрэн нар шагнагдлаа.
“УХААРЛААС УРГАСАН БОДОЛ” яруу найргийн уралдаанд хүрэлцэн ирж ая дуугаа өргөсөн
ХЦДС-ийн н.Чимэг багштай 6а ангийн сурагч Чингүүн, Өнөболд
2023 оны “ШИЛДЭГ АНГИ ХАМТ ОЛОН”
Монгени 5-р сургуулийн Г.Мөнхбаяр багштай 7а анги
ХЦДС-ийн Болорчимэг багштай 7г ангийн хамт олондоо БАЯРЛАЛАА.
Энэ үеэр Аймгийн Соёл, урлагийн газар, Нийтийн номын сангаас Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт, хүүхдийн зохиолч Оюунбадамын Сундуйд хүндэтгэл үзүүллээ.
НИЙТ ХҮРЭЛЦЭН ИРСЭН ТА БҮХЭНДЭЭ БАЯРЛАЛАА.
ХҮҮХДҮҮДДЭЭ СУРЛАГЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ