“Өрхийн номын сан”
Аймгийн нийтийн номын сан нь ХЦАС-ийн номын санч Т. Тунсагтай хамтран ном унших соёлд гэр бүлийн оролцоог нэмэгдүүлэх, айл өрх бүрийг “Өрхийн номын сан”-тай болгох зорилгоор “НОМЫН ХАНДИВЫН АЯН” зохион байгуулж хандиваар цугларсан номыг Зуунмод сумын алслагдсан Баянхошуу 3-р баг, Ланс 2-р багуудад нийт 300 номыг хандивлаж, номын булан байгуулж өглөө. Мөн 6 багийн 12 өрхөд 75-н ширхэг номын хандив өргөлөө.