ЗУГААТАЙ ЗУНЫ ХӨГЖИЛТЭЙ УНШЛАГА

Номт, Баруунзуунмод багуудтай хамтран Зуны зугаатай уншлага арга хэмжээг хүүхэд багачуудын дунд амжилттай зохион байгууллаа.Энэхүү арга хэмжээнд “Номын уншлага” хийж Үлгэрийн ном, Оюун ухаан, Танин мэдэхүй, Адал явдалт номнуудыг уншиж, дүгнэлт хийн утга санааг хамтран ярилцлаа.Уншигч хүүхдүүддээ зориулан Мөнхийн өвөл, Төөрсөн гүнж, Алтан шувуу, Шидтэн дэлхийд ирсэн нь зэрэг үлгэрүүдийг дэлгэцээр үзүүлж, үлгэрээс авах сургамж, эерэг ба эсрэг дүрүүдийн тухай үеийн найзуудтайгааа хамтран ярилцсан.Мөн “АХА” тэмцээн, Хосоо олох ой тогтоолтын тэмцээн, эвлүүлдэг “PUZZLE”, зэрэг тоглоомуудыг  1 болон 6-р багийн 127 хүүхдүүдийн дунд зохион байгуулахад мэдлэг оюунаа уралдуулан баг хамт олноороо идэвхитэй оролцож байлаа.АХА тэмцээнд -нд 75 хүүхэд оролцсоноос 1-р байранд Хүмүүн Цогцолбор бага сургуулийн 6е ангийн сурагч Нямбаяр. 2-р байранд Хүмүүн Цогцолбор  сургуулийн 8а ангийн сурагч Тэмүүгээ 3-р байранд Хүмүүн Цогцолбор бага сургуулийн 2а ангийн сурагч Халиун  нар тус тус байр эзэлсэн.Эвлүүлдэг “PUZZLE” тоглоомд 1-р байранд Хүмүүн Цогцолбор бага сургуулийн сурагч Халиун, 2-р байранд сурагч Хулан, 3-р байранд сурагч Тамир нар тус тус байр эзэлж байр эзэлсэн хүүхдүүддээ ном өгч урамшууллаа. Хосоо олох ой тогтоолтын тэмцээнд 1-р байранд Хүмүүн Цогцолбор сургуулийн 6е ангийн сурагч Нямбаяр, 2-р байранд 8а ангийн сурагч Очирлхагва, 3-р байранд 6а ангийн сурагч Ариунжаргал нар тус тус байр эзэлсэн. Арга хэмжээнд оролцсон насанд хүрэгчид болон хүүхдүүдэд номын сангийн уншигчийн картыг үнэгүй нээсэн.Хамтран зохион байгуулахад идэвхитэй оролцсон Номт, Баруунзуунмод багуудын хамт олонд талархал дэвшүүлж ажлын амжилт хүсье.

You may also like...