Author: admin

“Соёлын бүтээлч сар” аян хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, бүх нийтийг соён гэгээрүүлэх, Ардын уламжлалт тоглоом наадгай Монгол өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулж сургах, өвлүүлэх зорилгоор “МОНГОЛ БАХАРХАЛ” тэмцээн нь Зуунмод сумын 6 багийн нийт 96 ахмадуудын дунд амжилттай зохион байгуулагдлаа.

Үйл ажиллагаанд: н.Сандаг багштай “Хөх эгшиглэн” морин хуурийн хамтлаг, ХЦБС-ийн Д.Оюунтуяа багштай 1в ангийн сурагч Б.Сондор, Монгени 5-р сургуулийн н.Мөнхбаяр багштай 7а ангийн сурагч Х.Сувд-Эрдэнэ, “Монгол омогшил” бүжгийн хамтлаг нар мэндчилгээ дэвшүүллээ. Уг тэмцээнд:...

“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд, Орчин үеийн утга зохиолыг үндэслэгч Төв аймгийн уугуул Д.Нацагдоржийн мэндэлсний 117 жилийн ойг угтаж албан байгууллага, иргэд хүүхэд өсвөр үеийнхнийг номтой нөхөрлүүлэх, зохиолчдын уран бүтээлийг уншигчдад сурталчлах, эх хэлний зөв хэрэглээг хэвшүүлэх, хэл яриаг хөгжүүлэх, зохиолын баатрын дүрд хувиран жүжиглэх, сайн мууг ялган хүүхэд багачуудад үлгэр дуурайлал болгох, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “ЗОХИОЛ АМИЛСАН НЬ” дүрийн тоглолтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

Үйл ажиллагаанд: Албан байгууллага, иргэд. хүүхэд, өсвөр үеийнхний нийт 576 иргэдтэйгээр арга хэмжээ эхлэн Монгол туургатан театрын уран бүтээлчид мэндчилгээ дэвшүүллээ. Уг тэмцээнд Насанд хүрэгчид 1-р байр-ИРЭЭДҮЙ цэцэрлэг 2-р байр-ХҮМҮҮН цогцолбор цэцэрлэг Ахлах ангийн...

Төв аймгийн Онцгой байдлын газартай хамтран “Гал түймэр унтраах тархалтын дадлага” сургалт хийгдэж галын аюулаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар судалгаа авч гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг хэрхэн ажиллуулах, болзошгүй гал түймэр, гамшиг ослын үед ямар дэс дараалалаар ажиллах зааварчилгаа авлаа.

“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд “Монгол өв соёлоо эрхэмлэн дээдлэе” номын болон оньсон тоглоом наадгайн үзэсгэлэнг Монгени 5-р сургуулийн н.Нарангэрэл багштай 7в ангийн нийт 28 сурагчид, уншлагын танхимаар үйлчлүүлж байгаа иргэд, уншигчдад танилцууллаа.

Их зохиолч Д.Нацагдоржийн 117 жилийн ойг тохиолдуулан Монгени 5-р сургуулийн Г.Мөнхбаяр багштай 7а ангийн нийт 28 сурагчдад Д.Нацагдоржийн намтар түүхийг танилцуулан туурвин гаргасан бүтээлүүдээр хэлэлцүүлэг хийж, асуулт хариултын тэмцээн зохион байгуулан номын дээжээс бэлэглэлээ.

“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд

#Боловсрол_Шинжлэх_Ухааны_Газартай хамтран Ерөнхий боловсролын сургууль, Мэргэжлийн сургалтын байгууллагын сурагчдад ажил мэргэжлийн төлөвлөлт, Ажил мэргэжилээ зөв сонгоход дэмжлэг үзүүлэх зорилготой: Докторант, МУИС -ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш И.Даваадорж “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох”,...

Үндэсний хэмжээнд Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян нь Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж, “ХҮНДЛЭЛ_ХАМГИЙН_ТОД_ГЭРЭЛ” уриан дор аяныг үндэсний хэмжээнд албан ёсоор эхлүүлж байгаатай холбогдуулан Нийтийн номын сангийн хамт олон нэгдэж байна.

“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд:

“Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”, “Монгол хэлний талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай”, “Өв соёлоо эрхэмлэж, үндэсний бичгээ сурцгаая-2025” аяныг Эх хэлний өдөрт зориулан Нийтийн номын сангийн албан хаагчдынхаа дунд МОНГОЛ БИЧГЭЭР...