Author: admin

КИНО ӨДӨР арга хэмжээ

“Бумбардай цэцэрлэг”-ийн С.Гэрэл, Л.Жаргалсайхан багштай Бэлтгэл бүлгийн 29 хүүхэд /эрэгтэй-13, эмэгтэй-16/ Нийтийн номын сангаас зохион байгуулдаг “Кино өдөр” арга хэмжээнд “Ажилсаг охин ба Залхуу охин”, “Ямх охин” зэрэг киног үзлээ. Консуни хөгжимт хөдөлгөөнт дасгалыг...

Төв аймгийн түүхт 100 жилийн ой, Номын баяр-2023, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдөрт зориулан зохион байгуулсан хөгжөөнт танин мэдэхүйн “АХА” тэмцээнд Нийтийн номын сангийн уншлагын танхимд ирсэн ЕБС-ийн 6-11р ангийн 30-аад сурагч /эр-16, эм-14/ идэвхтэй хамрагдлаа. Тэмцээний үйл ажиллагааг Аймгийн Засаг даргын ажлын алба, Д.Нацагдоржийн нэрэмжит Нийтийн номын сан, ТВ-9 телевиз хамтран зохион байгуулж Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар тэмцээнд оролцогчдод баяр хүргэж, шалгарсан хүүхдүүдэд Төв аймгаас төрөн гарсан Ардын уран зохиолчдын номын дээжээс мялаалга өргөлөө

~Номын санч мэргэжилтэнүүдэд орчин үеийн Нийтийн номын сангийн туршлагаас хуваалцаж, Австралийн ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй номын сангийн үйлчилгээ, технологийн дэвшлийг ашиглан хамтран ажиллах талаар сургалт хэлэлцүүлэг явуулах бүтээлч үйл ажиллагааг хөгжүүлэх зорилгын хүрээнд 2023 оны 03 сарын 24-ны өдөр 27 сумын соёлын төв, сургуулийн номын санч нарт мэргэжил арга зүйн сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтад 24 сумын 61 номын санчид хамрагдлаа.

~Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Австралийн ЭСЯ-ны хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Х.Өрнөх, Төв аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг, Нийтийн номын сангийн захирал Б.Зоригтбаатар нар оролцлоо. Мөн “Хил хязгааргүй номын сан” төслийн хүрээнд ЭСЯ-ны ажлын хэсэг Нийтийн...

*Зарлал*

*Зарлал*

Шинийн 15-ны билэгт сайн өдрийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 15.00 цагаас “Нийтийн номын сан”-гийн Ёс заншлын танхимд “Яруу найраг”-ийн дугуйлан хичээллэж эхлэх тул яруу найраг сонирхогч хүүхэд, залуучуудыг урьж байна.