Category: Мэдээ
Нийтийн номын сангийн албан хаагчид 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталгаажууллаа.
АЛБАН ХААГЧДАДАА 2024 ОНЫ АЖИЛД НЬ АМЖИЛТ ХҮСЬЕ
Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит Нийтийн номын сангийн түүхт 80 жилийн ойг тохиолдуулан “Гадаад харилцаа-Хамтын ажиллагаа” сарын аяны хүрээнд “АНИМЭ гар зургийн уралдаан”, “Миний мэдэх Солонгос Улс” эссэ бичлэгийн уралдаан тус тус зохион байгуулагдлаа. Үүнд:
4-6-р ангийн дунд 1-р байр Батсүмбэр сумын ЕБС-ийн 6а ангийн сурагч Ц.Чинболор 2-р байр ХЦДС-ийн 6а ангийн сурагч М.Хулан 3-р байр ХЦДС-ийн 6а ангийн сурагч Ц.Анунгоо 7-9-р ангийн дунд 1-р байр Монгени 5-р сургуулийн...
“Соёлын бүтээлч сар” аян хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, бүх нийтийг соён гэгээрүүлэх, Ардын уламжлалт тоглоом наадгай Монгол өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулж сургах, өвлүүлэх зорилгоор “МОНГОЛ БАХАРХАЛ” тэмцээн нь Зуунмод сумын 6 багийн нийт 96 ахмадуудын дунд амжилттай зохион байгуулагдлаа.
Үйл ажиллагаанд: н.Сандаг багштай “Хөх эгшиглэн” морин хуурийн хамтлаг, ХЦБС-ийн Д.Оюунтуяа багштай 1в ангийн сурагч Б.Сондор, Монгени 5-р сургуулийн н.Мөнхбаяр багштай 7а ангийн сурагч Х.Сувд-Эрдэнэ, “Монгол омогшил” бүжгийн хамтлаг нар мэндчилгээ дэвшүүллээ. Уг тэмцээнд:...
“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд, Орчин үеийн утга зохиолыг үндэслэгч Төв аймгийн уугуул Д.Нацагдоржийн мэндэлсний 117 жилийн ойг угтаж албан байгууллага, иргэд хүүхэд өсвөр үеийнхнийг номтой нөхөрлүүлэх, зохиолчдын уран бүтээлийг уншигчдад сурталчлах, эх хэлний зөв хэрэглээг хэвшүүлэх, хэл яриаг хөгжүүлэх, зохиолын баатрын дүрд хувиран жүжиглэх, сайн мууг ялган хүүхэд багачуудад үлгэр дуурайлал болгох, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “ЗОХИОЛ АМИЛСАН НЬ” дүрийн тоглолтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.
Үйл ажиллагаанд: Албан байгууллага, иргэд. хүүхэд, өсвөр үеийнхний нийт 576 иргэдтэйгээр арга хэмжээ эхлэн Монгол туургатан театрын уран бүтээлчид мэндчилгээ дэвшүүллээ. Уг тэмцээнд Насанд хүрэгчид 1-р байр-ИРЭЭДҮЙ цэцэрлэг 2-р байр-ХҮМҮҮН цогцолбор цэцэрлэг Ахлах ангийн...

