Мэдээ мэдээлэл

Номын сангийн боловсролын хөтөлбөрийн хүрээнд Зуунмод сумын Монгени 5-р сургуулийн Г.Ганцэцэг багштай 3в, П.Цэрэнпагма багштай 3б ангийн сурагчид Нийтийн номын сангийн үйл ажиллагаа Хүүхдийн номын үзэсгэлэнтэй танилцлаа.

Мөн хүүхдийн уншлагын танхимд 20 минутын уншлага хийж, “Ном уншихын ач тус” Яагаад ном унших ёстой талаарх сургалт, хэлэлцүүлэгийг зохион байгууллаа. ТА БҮХЭНД СУРЛАГЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ

Төв аймгийн Нийтийн номын сангийн түүхт 80 жилийн ойг тохиолдуулан, 35 дахь удаагийн “Номын баяр”-ыг угтан зохион байгуулагдаж буй номын сайн нөхөр “Өглөөний уншлага” аянд Төв аймгийн Алтанбулаг сумын ЕБС-ийн дотуур байрны сурагчид оролцож байна.

5-сарын 1-3ны уншлага

Төв аймгийн Нийтийн номын сангийн түүхт 80 жилийн ойг тохиолдуулан, 35 дахь удаагийн “Номын баяр”-ыг угтан зохион байгуулагдаж буй номын сайн нөхөр “Өглөөний уншлага” аянд Төв аймгийн Алтанбулаг сумын ЕБС-ийн Н.Оюунэрдэнэ багштай 5a ангийн хамт олон

“ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛЫН ЖИЛ”-ийн хүрээнд насанд хүрэгчид, ЕБС , Политехникийн коллежийн сурагчдын дунд алтан үсэг тэмцээн, номын хэлэлцүүлэг, номтой зочин зөөврийн үйлчилгээг хүргэлээ. Алтан үсэг тэмцээнд:

Политехникийн коллежийн сурагчдын дунд 1-р байр Гагнуурчин 2-р ангийн сурагч С.Мөнх-Очир 2-р байр Цахилгааны 2-р ангийн сурагч О.Отгонтөгс 3-р байр ЦТТҮА 2-р ангийн сурагч У.Энхжин нар шалгарлаа. Мөн нийтийн номын сангаар үйлчлүүлж буй сурагчдын...

Номын сангийн боловсролын хөтөлбөрийн хүрээнд Монгени 5-р сургуулийн х.Энхтуяа багштай 4в ангийн сурагчид Нийтийн номын сангийн “Хүүхдийн уншлагын танхим”-ын дэргэдэх “ЁС ЗАНШЛЫН ТАНХИМ”-д монгол уламжлалт тоглоом наадгайн нэг болох шаагайн наадгайгаар бөгцөг няслах, шагай шүүрэх, долоодой тоглоомоор төрөлт бүрийн амьтны дүрс эвлүүлэн тоглож, наадлаа.

ХҮҮХДҮҮДДЭЭ СУРЛАГЫН АМЖИЛТ ХҮСЬЕ